Хонконгд ял эдэлж буй 26 иргэнийг шилжүүлнэ

2016 оны 2 сарын 4

Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНХАУ-ын Хонконгд айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үеэр Хонконгийн Засгийн газартай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн  Аюулгүй байдлын сайд Лай Тунг-квок нар ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын зургаан иргэний орчин нөхцөлтэй танилцаж, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгчээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна