Чуулганыг цаг сунган үргэлжлүүлж байна

2016 оны 2 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 17.00 цагт завсарлуулах байсан ч цаг сунган үргэлжлүүлж байна.

Чуулганаар Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж баталлаа.

Уг хууль батлагдсанаар эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

Ингэхдээ 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр, 50 саяас дээш төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх асуудал хуульд тусч,  “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томъёог шинээр бий болж, түүнд үзүүлэх дэмжлэг тодорхой болж буй аж.

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлаад байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна