Сансарын нисгэгчийн байгуулсан баг түрүүлжээ

2016 оны 2 сарын 5

Монголын хөлбөмбөгийн холбооноос ахмадын футзалны аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд таван насны ангилалд нийт 50 баг өрсөлдсөн юм. Тэмцээний хамгийн ахмад буюу 60-аас дээш насны аваргын алтан медалийг “САНСАР” багийн хамт олон хүртсэн. Тэгвэл тус багийн хамт олонд Монгол Улсын анхны сансарын нисгэгч, Улсын баатар Ж.Гүррагчаа шагналыг гардуулан өгсөн нь учиртай байж. Түүний хувьд энэхүү хөлбөмбөгийн “САНСАР” багийг анх байгуулж байсан түүхтэй юм байна. Уг баг 10 жилийн өмнө зохиогддог байсан “Од” тэмцээнд тогтмол оролцдог байжээ. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан футзалны аварга шалгаруулах тэмцээний хамгийн ахмад насны ангилалд тэд шилдэг гэдгээ харуулж, аваргын цом өргөлөө.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь юм. Түүний хувьд 1947 онд Булгай аймгийн Гурванбулаг суманд төржээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна