Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ

2016 оны 2 сарын 5

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.

Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.  

Эрэгтэй

  • 60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин

  • 66 кг: Д.Төмөрхүлэг,  Д.Алтансүх

  • 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр

  • 81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар

  • 90 кг: Л. Отгонбаатар

  • -100 кг: Н.Түвшинбаяр

  • +100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй

  • 48: М.Уранцэцэг

  • 52 кг: М.Бундмаа, А.Цолмон

  • 57 кг: Д.Сумьяа

  • 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид

  • -70 кг: Ц.Наранжаргал

  • -78 кг: П.Лхамдэгд

  • +78 кг: О.Жавжмаа

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна