Саудын Араб Сирид цэрэг оруулахад бэлэн

2016 оны 2 сарын 5

Фото: Khaled Abdullah / Reuters

 

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулах хуурай замын цэргийн ажиллагаанд оролцоход бэлэн байгаагаа Саудын Араб пүрэв гаригт зарласан тухай  тус улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөх бригадын генерал Ахмед Ассери мэдэгдснээс ишлэн  Reuters дамжуулжээ.

 

Өнгөрсөн оны  арванхоёрдугаар сарын 5-нд Саудын Араб терроризмтай тэмцэх исламын цэргийн эвслийг байгуулснаа зарласан бөгөөд түүнд нь 34 орон нэгдсэн юм. Арабын хойгийн орнуудаас уг эвсэлд Саудын Араб, АНЭ, Бахрейн, Катар, Кувейт, Йемен оролцох юм. Эвслийн орнууд  тагнуулын мэдээг солилцож, цэргийн тусгай хүчнийг хамтран сургахаар болжээ.

 

Одоо Сирид “Исламын улс” бүлэглэлтэй АНУ-ын 2014 онд байгуулсан цэргийн эвслийн нисэх хүчин мөн Оросын Агаар, сансарын хүчиний бүлэглэл цэрэгцэн тэмцэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна