Шилдэг шатарчид Завханд өрсөлдөнө

2016 оны 2 сарын 5

Сэтгүүлч:
Завхан

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт нэгдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд МУБИС дээр болсон. Тус тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдсөнөөс ангилал бүрийн эхний 10-т орсон шатарчид шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Эдгээр тамирчид дээр 2015 оны улсын аварга болон чансаагаараа тэргүүлэгч шатарчид нэмэгдэн нийт 12 шатарчин шигшээ тэмцээнд өрсөлдөнө. УАШТ-ий шигшээ тоглолт хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болох юм.

Ингээд хагас шигшээ тололтоос шалгарсан шилдэг 10 шатарчдыг танилцуулья:

Эрэгтэй:                              

  1. С.Билгүүн (ФИДЕ мастер, “Сүлд” спорт хороо) -8,0

  2. Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг) – 8,0

  3. Э.Болдоо (ФИДЕ дэд мастер, БЗД, Хан-Алтай) -8,0

  4. Б.Хатанбаатар (Их мастер, БГД)

  5. Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд) -8,0

  6. Б.Галмандах (спортын мастер, Монгени) -8,0

  7. С.Ган-Од (ФИДЕ мастер, Завхан, Зууны шатар)

  8. Э.Энхнар (ФИДЕ мастер, Сүхбаатар аймаг)

  9. М.Гүнбаяр (ФИДЕ мастер, Чингэлтэй-ЦН)

  10. Э.Баасансүрэн (ФИДЕ мастер, Чигэлтэй -ЦН)

Эмэгтэй:

  1. У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)

  2. Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)

  3. Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)

  4. Т.Мөнхзул (спортын мастер, БЗД, Монгени)

  5. Б.Мөнгөнзул (ФИДЕ мастер, Орхон)

  6. Б.Аминаа (Дорнод)

  7. Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо)

  8. Б.Отгонсувд (спортын дэд мастер, Говь-Алтай)

  9. Ц.Сайханчимэг (спортын мастер, Ихэр бэрс-Төв)

  10. Б.Ану (ФИДЕ мастер, Өмнөговь, МУИС) тус тус шалгарлаа.

Энэ жилийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод залуу тамирчид бэлтгэл сайтайгаа харуулж, шигшээд өрсөлдөх эрхийг авчээ. Эрэгтэйчүүдээс 12 настай Э.Баасансүрэн, 17 настай Э.Болдоо, 19 настай Э.Энхнар, С.Билгүүн нар шилдэг 10-т багтсан. Мөн эмэгтэйчүүдэд 11 настай Б.Мөнгөнзул, 13 настай Т.Мөнхзул, Б.Аминаа нар өрсөлдөх юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна