Америкийн тагнуулчид ИУ-ын дайчдын тоог гаргажээ

2016 оны 2 сарын 5

Фото: Reuters

 

Америкийн тагнуулчид, “Исламын улс” гэх хэт даврагч бүлгийн дайчдын тоог 20-25 мянган хүн гэж тооцоолсон тухай USA Today сонины сүүлийн дугаарт бичжээ. Харин өнгөрсөн оны тагнуулчдын тооцоогоор уг бүлэглэлд 19-31 мянган хүн  байгаа гэж гарсан байдаг. Агаарын бөмбөгдөлтийн улмаас хэт даврагчдын 28 мянга орчим дайчид хөнөөгдсөн гэжээ.

 

Мэргэжилтнүүд  бүлгийнхэн хохирлоо хүчээр дайчилсан хүмүүсийн  тоогоор нөхөж байна гэж мэргэжилтнүүд үзэв. “Сайн дурынхнаар дайчдын тоог нөхөх боломжгүй байгааг тагнуулчид хэлжээ. Исламын дайчдын  дайчин чадвар нь сүүлийн үед эрс буурсан байна.

 

Террористуудын эсрэг эвслийн  америк төлөөлөгч Стив Уоррений ярьж байгаагаар  саяхан исламын дайчид ирак цэргийн хооронд  болсон тулалдаанаар террористууд зэвсгээ хаяад зугтжээ. “Исламистууд байлдааны байрлалаа орхисон гэж өөрсдийн талынхныг цаазалж байгаа мэдээлэл ихсэж байна гэж Уоррен мэдэгдсэн байна.

 

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна