Ален Делоны хүү Dior Homme-ийн нүүр царай боллоо

2016 оны 2 сарын 5

Фото: Kris van Assche / Instagram

Жүжигчин Алена Делоны хүү, 21 настай Ален-Фабьен Делон Dior Homme-ийн хавар-зун 2016 улирлын рекламын компанийн нүүр царай боллоо. Хоёр жилийн өмнө залуу Gucci брэндийн Миланы үзүүлбэрт оролцож байжээ. Рекламын кампанийн хар-цагаан гэрэл зургуудыг өөрийн Instagram-д Dior Homme компанийн бүтээлч захирал Крис ван Аш нийтэлсэн байна.

Ален Делон өөрөө мөн л Dior  ордны  рекламд зургаа авахуулан эрэгтэй хүний Eau Sauvage сүрчгийн нүүр царай болж байсан түүхтэй.

Рекламын кампаниудад оддын хүүхэд оролцох нь энэ жилийн тренд болж байна. Саяхан Памела Андерсон, хөгжимчин Томми Ли нарын хүү Дилан Saint Laurent Paris ордны рекламд, жүжигчин Шон Пенны хөвгүүд Хоппер, Дилан хоёр  Fay компанийн хавар-зун 2016  рекламд тус тус оролцжээ.

Францын Christian Dior  загварын ордныг 1946 онд үүсгэн байгуулсан байлаа. Он цагийн явцад ордон  зөвхөн эмэгтэй хүний хувцас, үнэртэнг гаргаад зогсоогүй  гоо сайхны бараа үйлдвэрлэж эхлэв. Тус ордон 2006 оноос эрэгтэйчүүдийн гоо сайхны бараа үйлдвэрлэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна