“Алдар” спорт хороо, ҮБТДС-ийн багууд тэргүүлсэн байна

2016 оны 2 сарын 5

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-нд “Алдар” спорт хороо, ҮБТДС-ийн багууд тэргүүлсэн байна

2015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордонд гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 84, эмэгтэй 51, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Эмэгтэй 3 жингийн шувтаргын барилдаан цэвэр ялалтаар дууссан байна. Эрэгтэй 56 кг-ын жингийн шувтарын барилдаан онц сонирхолтой болж А.Мөнх-Эрдэнэ Б.Гүндсамбууг дэвжээнээс түрж гаргах, дэьжээтэй шахаж эргүүлэх, хөл чагтлан эргүүлэх мэхээр оноогоо ахиулсаар ялсан байна. Энэ өдөр Б.Дөлгөөн, Х.Болортуяа, А.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнгөншагай, М.Хишигмаа нар анх удаа улсын залуучуудын аварга болцгоожээ.

Тэмцээний шилдэг шүүгчээр МҮИС-ийн багш, олон улсын шүүгч Батновын Эрдэнэболдыг шалгаруулж дурсгалын зүйлээр урамшуулсан.

Нийт 16 медалиас ҮБТДС 4, “Алдар” спорт хороо”, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 3, “Алдар” спорт хороо, Налайх дүүрэг, “Харгант цамхаг” клуб тус бүр 2, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Чингэлтэй дүүргийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртсэн байна. 13 бөх анх удаа улсын залуучуудын аварга болсон байна.

Тэмцээнийг бэлтгэн явуулахад МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Эрэгтэй

50 кг:

1. Нармандахын Насанбуян /“Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Батболдын Энх-Амар / БТСДуС/
3. Энхтөрийн Жавхлантөгс /”Хангарьд” клуб/
3. Мөнх-Эрдэнийн Даваабанди /”Алдар” спорт хороо/

55 кг: 

1. Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/
2. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /”Хасу-Мегастарс” клуб, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Цагаанцоожийн Отгондалай /Сэлэнгэ аймаг/
3. Болдын Түмэнцогт /”Хасу-Мегастарс” клуб/

60 кг:

1. Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/
2. Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль/
3. Цэрмаагийн Чинзориг /”Ганьт” клуб, БТСДуС/
3. Төмөр-Очирын Тулга /ҮБТДС, азийн өсвөрийн аварга/

66 кг: 

1. Хуягбаатарын Хишигбат /ҮБТДС/
2. Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль/
3. Эрдэнэбатын Дэлгэр /”Алдартан” клуб/
3. Ганболдын Чойгожид /”Женко” клуб, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
сонгомол барилдааны хүрэл медальт/

74 кг: 

1. Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Батсуурийн Отгонбаяр /ҮБТДС/
3. Баасандоржийн Цэрэндаш /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо/

84 кг:

1. Төмөрбатын Мөнгөншагай /”Харгант-Цамхаг” клуб, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Цэдэнваанчигийн Нямсүрэн /”Аврага” биеийн тамирын дээд сургууль/
3. Чинбатын Алтангэрэл /”Аврага” биеийн тамирын дээд сургууль/
3. Ганбаатарын Ганхуяг /”Ганьт” клуб, БТСДуС/

96 кг:

1. Баттулгын Нямсамбуу /”Харгант-Цамхаг” клуб/
2. Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб/
3. Батсуурийн Одсүрэн /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/
3. Лхагвасүрэнгийн Одбаяр /Өвөрханагай аймаг/

120 кг:

1. Мөнхбатын Жамсрандорж /Чингэлтэй дүүрэг/
2. Хангайн Наранбаяр /Сэлэнгэ аймаг/
3. Лхагвадоржийн Даваажамц /ҮБТДС/
3. Батхишигийн Одгэрэл /Ганьт” клуб, БТСДуС/

Багийн дүн:

Нэгдүгээр байр ҮБТДС, 63 оноо, дасгалжуулагч Цогбадрахын Гантөгс, Цэрэндалайн Баярсайхан
Хоёрдугаар байр “Хасу-Мегастарс” клуб, 47 оноо, дасгалжуулагч Ёндонпүрэвийн Батдархан
Гуравдугаар байр “Аврага” биеийн тамирын дээд сургууль, 42 оноо дасгалжуулагч Гавьяат тамирчин Доржийн Нармандах

Эмэгтэй

44 кг:

1. Ганбаатарын Пүрэвсүрэн /Налайх дүүрэг/
2. Цэдэндамбаагийн Лхамхүү /”Женко” клуб/
3. Басангийн Сэлэнгэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
2. Байгалмаагийн Мөнхтуул /“Цастын барс” клуб/


48 кг:

1. Цогт-очирын Намуунцэцэг /“Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Очирын Мөнхцэцэг /”Шонхор” клуб/
3. Буяндалайн Чимгээ /”Женко” клуб, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/

51 кг:

1. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Амгаланбаатарын Наранцацрал /”Алдар” спорт хороо/
3. Солонгын Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/
3. Тэгшбаярын Ариунзаяа /”Хангарьд” клуб/

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Сэдбазарын Энхтунгалаг /“Хасу-Мегастарс” клуб, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/
3. Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/

59 кг: 

1. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
2. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Болормаагийн Должин /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

63 кг:

1. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт//
2. Энхсайханы Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг/
3. Батсайханы Энхжин /”Арслан” клуб/
3. Пүрэвжавын Сүрэн /”Алдар” спорт хороо/

67 кг: 

1. Энх-Амарын Даваанасан /”Алдар” спорт хороо, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
2. Бямбадоржийн Цэцэгбаяр /МУБИС, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
3. Дармаабазарын Нарантунгалг /”Ганьт” клуб, БТСДуС/
3. Бат-Хоролын Үүрийнтуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

72 кг:

1. Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС/
2. Батбилэгтийн Мягмарцэнд /”Алдар” спорт хороо/
3. Ганбатын Ариунжаргал /””Алдар” спорт хороо/
3. Гэрэлт-Одын Намуун /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

Багийн дүн:

Нэгдүгээр байр “Алдар” спорт хороо, 67 оноо, дасгалжуулагч Гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр
Хоёрдугаар байр Налайх дүүрэг, 56 оноо дасгалжуулагч Даваацэрэнгийн Мөнхбаяр
Гуравдугаар байр Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, 49 оноо, дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан


МЧБХ.Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна