Өнөөдрөөс хүүхдийн мөнгө олгож байна

2016 оны 2 сарын 5

Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох хууль батлагдсан. Чингэхдээ өмнөх шигээ амьжиргааны төвшин харгалзахгүйгээр бүх хүүхдэд олгох, тэгэхдээ заавал судалгаанд хамрагдаад байх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэлж байсан. Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлж байгаа гэнэ.

Тодруулбал Хаан, Төрийн банкны данстай хүүхдийн мөнгө өнөөдрөөс тараагдаж эхэлжээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авах юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна