Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

2016 оны 2 сарын 5

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин  2 дугаар сарын 07-ны Ням гаригт  автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд  алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна