АН, ИЗНН нэгдэх санамж бичиг байгуулна

2016 оны 2 сарын 5

Ардчилсан намаас  ирэх зургадугаар сарын 29-нд болон  УИХ-ын сонгуульд нэгдэж орох хүсэлтээ ИЗНН-д тавиад байгаа. Энэ асуудлыг ИЗЗН-ынхан Их хурлаараа хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн ч  тус намууд өнөөдөр сонгуульд хамтарч орох санамж бичигт  өнөөдөр 11.40 цагт гарын үсэг зурахаар болжээ. Санамж бичиг байгуулах  үйл ажиллагаа Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д  болох юм байна.  Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ИЗНН болон МҮАН-тай хамтарч, сонгууль оролцох  шийдвэрийг гаргажг, намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон бөгөөд АН, ИЗНН-ынхан өчигдөр   тохиролцоонд хүрч өнөөдөр санамж бичиг байгуулахаар болжээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна