Дорнын баярын 3 хүснэгт

2016 оны 2 сарын 5

Дорнын шинэ жилийн баяр /Цагаан сар/-ыг Хятадууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хятадууд цагаан сарын баяраар олон хоног амарч, их хотын оршин суугчид хөдөө орон нутгийг зорьдог нь дэлхий дээрх хамгийн том зорчигч тээврийн урсгалыг бий болгодог байна. Тухайлбал, галт тэрэгний тасалбар, онгоцны тийз сарын өмнөөс дууссан байдаг аж. Сарын өмнөөс тийз авсан ч зарим хүмүүс их хотын автозамын түгжрэл зэргээс шалтгаалан нислэгээсээ хоцрох тохиолдол бишгүй гардаг байна. Энэ жилийн хувьд Хятадын төв хэсгийн нутгаар их цас орсны улмаас агаар болон автозамын тээвэр саатаж, галт тэрэгний ачааллыг эрс нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, даваа гаригийн орой Хятадын Гуанжоу хотын төмөр замын буудлын гадна 100 мянга орчим хүн цуглан урт дараалал үүсгэсэн байв. Эсэргээрээ цагаан сарын баярын үеэр Хятадыг зорих жуулчдын тоо огцом буурдаг байна.

 

 

Хятадын цагаан сараар олон төрлийн уламжлалт хоолыг бэлтгэдэг. Тэр тусмаа “bak-kwa” хэмээн нэрлэх амталж, шарсан гахайн махан хоолны үнэ огцом нэмэгддэг байна.

 

 

Хятадын цагаан сарын баярын үеэр болдог галт буудлага мэдэхгүй хүмүүст дайн болж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна. Айл өрх бүр чанга дуутай салют тэсэлж, янз бүрийн ёслолын буудлага хийдэг аж. Энэ нь Бээжин зэрэг олон хүнтэй том хотын агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлдэг байна. Ялангуяа хятадуудын бэлгэдэл болсон луу жил айлчилсан 2012 онд агаарын бохирдлын хэмжээ хамгийн өндөр байжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна