Залуу ээжүүд өрх толгойлох нь нэмэгджээ

2016 оны 2 сарын 5

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төвөөс  гаргасан судалгаагаар  гэр бүл төлөвлөөгүйгээс хүүхэд төрүүлсэн өсвөр насны эхчүүд сургууль завсардан, нийгмээс тусгаарлагдах хандлагатай болдог аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 15-19 настай эхийн төрөлт 2012 онд 4198, 2013 онд 3589, 2014 онд 3600 тоологдсон нь 2014 оны нийт төрөлтийн  дөрвөн хувийг эзэлж байна. Ийм насны ээжүүдийн 74 хувь нь өрх толгойлж байна. 

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна