Германд 91 мянган дүрвэгч иржээ

2016 оны 2 сарын 5

 

Германд өнгөрсөн нэгдүгээр сард 91 мянга гаруй дүрвэгч ирснийг дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Эдгээрийн 35822 нь Сирийн дүрвэгч аж. Энэ нь өвлийн улиралд цагаачдын урсгалыг саарсныг илтгэж байна. Германд өнгөрсөн арванхоёрдугаар сард 127 мянга гаруй дүрвэгч ирсэн байв.  Европт өнгөрсөн 2015 онд 1.1 сая дүрвэгч ирсэн юм. Европын холбооны орнуудаас Германд хамгийн олон дүрвэгч ирсэн байна. Улмаар Германы  засгийн газраас Сири, Ирак зэрэг дайны бүс нутгаас ирсэн дүрвэгсдээс бусдыг /Марокко, Алжир, Тунис/ буцаах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

 

Дүрвэгсдийн өмнө хаалгаа нээсэн нээлттэй бодлого канцлер Ангела Меркелийн нэр хүндийг олон улсад өргөсөн боловч Германы иргэдийн дунд буурчээ. “ARD” телевизийн явуулсан санал асуулгаар германчуудын 81 хувь нь засгийн газартаа итгэл алдарсан, 46 хувь нь канцлерын ажилд сэтгэл хангалуун байна хэмээн хариулжээ. Энэ нь Ангела Меркелийн дэмжигчдийн хувь өнгөрсөн нэгдүгээр сарынхаа 12 оноогоор буурсан үзүүлэлт аж. Германы Кельн хотноо шинэ жилийн шөнө дүрвэгч залуус охид, эмэгтэйчүүдийг татаж чангаан, бэлгийн дарамт учруулсан хэрэгт гарснаар германчуудын дунд дүрвэгсдийг эсэргүүцэх үзэл нэмэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна