Оросын нисэх хүчин ИУ-ын 900 байгууламжид цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Оросын нисэх хүчин ИУ-ын 900 байгууламжид цохилт өгөв

Фото: Министерство обороны РФ / РИА Новости

 

Хоёрдугаар сарын эхнээс Оросын нисэх хүчин Сирид 237 удаа байлдааны нислэг үйлдэн террористуудын 900 байгууламжид  цохилт өгсөн байна. Энэ тухай хоёрдугаар сарын 4-нд БХЯ-ны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдсэнийг ТАСС дамжуулав.

 

“Хоёрдугаар сарын 1-4-ний хооронд агаар, сансарын хүчин  Сирийн Алеппо, Латакия, Хомс, Хама, Дейр-эз-Зор мужууд дахь террорист байгууллагуудын 875 байгууламжид агаарын цохилт хийлээ” гэж Конашенков хэлэв.

 

Конашенков мэдээлэхдээ, өмнөх долоо хоногт Оросын нисэх хүчин 468 байлдааны нислэг хийсний 24-ийг нь алсын агаарын хүчний Ту-22М3 онгоцнууд өөрсдийн нутгаас алан хядагчдын 23 байрлалд довтолсон гэжээ. Долоо хоногийн дотор нийтдээ террористуудын 1354 байгууламж  оросуудын агаарын довтолгоонд өртжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж