Крымыг буцаах болзол тавив

2016 оны 2 сарын 5

 

Крым хойгийг Украинд буцаан өгснөөр ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах болзлыг Европын парламент тавьжээ. Киевт засаг солигдсоны дараа 2014 оны гуравдугаар сард Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн билээ. Крым хойгийг Украины мэдэлд буцаах нь ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцалж, харилцаагаа сэргээх нэг нөхцөл болно хэмээн Европын парламентын  тогтоолд дурдсан байна. Түүнчлэн Крым хойг дахь татаруудын эсрэг гэмт хэрэг өмнө нь байгаагүй хэмжээнд очсоныг Европын холбооны хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

 

Өмнө нь Европын холбооны лидерүүд Украины зүүн хязгаарын зөрчлийг зогсоох Минскийн гэрээний хэрэгжилтээс шалтгаалж Оросын эсрэг хоригоо цуцлах эсэхээ шийднэ хэмээн мэдэгдэж байсан юм. Европын холбоо нь Крым хойг ОХУ-д нэгдсэнийг хууль бус хэмээн үзэж байгаа аж.

 

Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хоригийг ирэх долдугаар сар хүртэл сунгасан байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна