Үхсэн зээрийн сэгийг булжээ

2016 оны 2 сарын 5

Дорноговь аймгийн хойд талын сумд буюу Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан сум зудтай, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан сум зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн Өргөн, Эрдэнэ, Айраг, Сайншанд сумдад зээр олноор хорогдох болжээ. Зээр осгож хөлдөхөөс гадна хил, төмөр замын дагуух хамгаалалтын бүсэд нэвтэрч торонд орооцолдон үхэх тохиолдол их байгааг ОБГ-аас мэдээллээ. Мөн тус аймгийн Замын-Үүд суманд 2600 гаруй зээрийн сэг зэмийг устгаад байга аж.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна