Доллар хөөрсөөр, ЭЗ сүйрсээр

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Доллар хөөрсөөр, ЭЗ сүйрсээр

Он гарсаар долларын ханш зогсолтгүй өсч байна. Өнгөрсөн даваа гаригт  2012 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш тав хоногийн дотор 10 төгрөгөөр асч, 2020 төгрөгт хүрлээ. Арилжааны банкуудын зарж байгаа нэг ам.доллар 2021-2023 төгрөгтэй тэнцсэн бол “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2020 төгрөгөөр зарж байна.  Оюутолгойгоор хийсэн МАН-ын улс төр ийнхүү дотоодын долларын ханшийг дээшээ цойлоход нөлөөлсөн бол олон улсын зах зээлд гаргах гэж байсан Засгийн газрын 850 сая долларын “Мазаалай” бондын арилжааг хойшлуулахад нөлөөлсөн юм. Засгийн газар “Мазаалай” бондыг хэзээ гаргах нь тодорхойгүй байгаагийн хэрээр дотоодод долларын ханш өссөөр.

Долларын ханш 2000 доошлохгүй гэдгийг эдийн засагчид зөвлөж байна. Нөгөө талаар, долларын ханшийг хөөрөгдөх тоглолтыг манай “эх оронч”-ид байнгын хийх болсон.  Үүний нэг жишээ нь өнөөдөр Г.Уянгын хийх болсон улс төр. Оюутолгой, Гацурут, Тавантолгой гээд  түүнд “таалагдах” төсөл үнэндээ алга.

Ирэх 2017 оноос Монгол Улс нийтдээ дөрвөн тэрбум ам.долларыг өрөө төлж эхэлнэ.  Гэтэл өрөө төлж эхлээгүй байхад дотоодод долларын ханш тэнгэрт хадаж, энэ янзаараа бол ирэх жил эдийн засаг  шоконд орж магадгүй байна. Иймээс  эх орончдоос хоёр асуулт асууя. Тэнгэрт гарсан долларын ханшийг буулгаж чадах уу ? Эдийн засагт үгүйлэгдэж  байгаа их мөнгийг халааснаасаа гаргах уу гэж. Эс бөгөөс эдийн засгаа дампууруулсан энэ мэт тоглолтоо боливол яасан юм бэ?

Т.ИРМҮҮН


ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Валют:

USD АНУ-ын доллар

Авах 

Зарах 

"Номин Карт" ББСБ

2,015.00 1.00 

2,020.00 1.00 

ХААН

2,012.00  

2,021.00  

Капитал банк

2,011.00 9.00 

2,021.00 9.00 

Уран уургач

2,019.00 4.00 

2,021.00 3.00 

Евро Ази

2,016.00 4.00 

2,021.00 5.00 

East Eagle

2,018.00  

2,021.00  

Голомт

2,013.00 4.00 

2,022.00 4.00 

ХХБанк

2,014.00  

2,022.00  

КРЕДИТ банк

2,016.00 6.00 

2,023.00 4.00 

Капитрон

2,015.00 3.00 

2,023.00 3.00 

Төрийн банк

2,013.00 5.00 

2,023.00 2.00 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж