Битүүний хичээлийг наашлуулах нь буруу гэв

2016 оны 2 сарын 5

Цагаан сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож байгаа. Харин битүүний өдөр ирэх даваа гаригт тохионо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим сургууль хоёрдугаар сарын 8-ны өдрийн хичээлийг наашлуулж, маргааш хичээллэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар бид нийслэлийн Боловсролын газраас тодруулахад:

-Энэ мэт шийдвэр нь  тухайн сургуулийн захирал, эрхлэгч нарын гаргасан шийдэл байх. Түүнээс манай байгууллагаас болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг  албан ёсоор гаргаагүй. Хичээлийг наашлуулж нөхөх нь зөв шийдэл биш. Ийм шийдвэр гаргасан сургуулиудад сануулга өгч байгаа  гэсэн хариуг өгч байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна