Хамгийн “азгүй” эдийн засгууд

2016 оны 2 сарын 5

Фото: globallookpress.com

“Bloomberg” агентлагийн шинжээчдийн тоолдог “азгүй” гэх индекс нь ажилгүйдэл ба инфляцийн  нийлбэр дүнг илэрхийлдэг.  Дээрх хоёр үзүүлэлтээр Венесулийн  эдийн засаг нэгдүгээрт орж байна.  2015 онд тус орон 6,8 хувийн ажилгүйдэлтэй, 98,3 хувийнийн инфляцитай байлаа. Энэ жил  дээрх үзүүлэлт нь 152 хувь ба 7,7 хувь  болж магадгүй байна.

Чансааны хоёрт Украин байлаа. Шинжээчид  энэ жил Украин байдлаа бага зэрэг засаад тавд орон өмнөө Аргентин, ӨАБНУ, Грекийг оруулна гэв.

Жагсалтын наймдугаарт нь Турк байсан хэвээр үлдлээ. Тус улсын эдийн засаг 2016 онд буурна гэж Bloomberg үзжээ.

Нийт 63 орны эдийн засгийг хамаарсан “азгүй” жагсаалтын эхний топ-5 улс нь Венесуэла, Украин, Аргентина, Өмнөд Африк, Грек болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна