Малчин эмэгтэй осгож нас баржээ

2016 оны 2 сарын 5

Сэтгүүлч:
Говь-Алтай

Говь-Алтай аймагт малаа хариулж явсан эмэгтэй осгож нас барсан байна. Тус аймгийн Тонхил сумын Зүйл багийн иргэн 34 настай эмэгтэй Г сумынхаа Хүрэн хад гэх газар малаа хариулж яваад осгосон байдалтай олджээ. Эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд уг хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна