Хөнгөлөлтийн хугацааг сунгажээ

2016 оны 2 сарын 5

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа энэ сарын 15 буюу шинийн 4-нөөр дуусгавар болж байсан билээ. Тэгвэл иргэдийн зүгээс материалаа бүрдүүлэхэд  багагүй хугацаа шаардагдаж буйг хэлж байгаа. Ялангуяа анх удаа татварын хөнгөлөлт эдлэх иргэд ажлынхаа цаг заваар цөөнгүй бичиг цуглуулж, татвар дээрээ дугаарлаж байгаагаас ачаалал нэмэгдэж, хугацаандаа амжихгүй нь гэсэн хүн олон байна. Тэр тусмаа цагаан сараар ажлын өдрүүд таарч байгаа тул иргэд үлдсэн хоёр хоног амжих гэж дугаарласнаас дүүргийн татварын газрууд ч ачааллаа дийлэхгүй шахам байгаа гэнэ.

Тэгвэл Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгажээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна