П.Баярцэнгэл, Г.Улаанцэцэгтэй, Б.Амархүү, О.Ариунзултай

2016 оны 2 сарын 5

Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин П.Баярцэнгэл, Г.Улаанцэцэг Анхаа, Халиун, Б.Амархүү, ОАриунзул болон  BХ, Эгшиглэн, Зоригт, Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Шоу тоглолт энэ дугаар сарын 14-ний өдөр 20:00 цагаас Монголын №1 "Castle" клубт болох юм. Залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломжтой ажээ.

"Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой аж.  Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах юм байна.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна