35 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

2016 оны 2 сарын 5

Газрын тосны хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Апекспро инвестмент лимитед” ХХК-ийн Дарьганга XXIV талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Монголиа шин ий энержи” ХХК-д шилжүүлэх асуудлыг Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Ингэснээр хөрөнгө оруулагч тал 35 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж хайгуулын болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэх юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна