Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо-70 жил

2016 оны 2 сарын 5

Мэндчилгээ

 

Эрхэм хүндэт спорт сонирхогч, дэмжигч Монгол Улсын болон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны үе үеийн ахмад тамирчид, багш-дасгалжуулагч, өнөөгийн Алдар суутнууд та бүхний амар амгаланг эрж мэндчилье.

 

Дэлхийн 2-р дайны сүүдэр бүрэн арилж дуусаагүй 1946 оны 02 дугаар сарын 02-нд ард түмэн талх, тариа, хоол хүнс, амьдрал хүндхэн үед биеийн тамир спорт нийтхүн амд ямар чухал болохыг олж харан анхны 4 спортын нийгэмлэгийг байгуулсаны нэг нь тухайн үеийн “Цэрэг” өнөөгийн “Алдар” биеийн тамир спортын хороо юм.

 

Тухайн үеийн Төв хорооны тогтоолд “Хот хөдөөгийн залуучууд, цэрэг эрсийн бие бялдрыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулахыг “Цэрэг” нийгэмлэгт даалгасан”- нь нүдээ олсон шийдвэр байсан ба өнөө цагт ч үүрэг зориулалт, ач холбогдолоо алдаагүй хэвээр байна.

 

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монголын нийгмийг урагшлуулан манлайлагч, уриалан дуудагч, шинэчлэгч,хүчин байж, эгнээнээсээ олон арван Ардын болон Гавьяат цолтон, Аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр ирлээ.

 

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүн Монгол Улсын болоод гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа төдийгүй эгнээндээ 137 орон багтаасан CISM буюу дэлхийн цэргийн спортын холбооны бүрэн эрхт гишүүнээр элсч амжилт гарган, Дэлхийн цэрэг, Дэлхийн тамирчидтай мөр зэрэгцэн алдар гавьяагаа дуурсгаж явна.

 

“Алдар” спорт хороо тулгын чулуугаа тулж гал голомтоо бадрааснаас хойш 70 жилд хамт хөдөлмөрлөж, уралдаж, өрсөлдөж, зохион байгуулалцаж явсан удирдлага, ахмад тамирчид, дасгалжуулагч багш нар, шүүгчид, спорт сонирхогч, дэмжигч та бүхэн энэхүүтүүхийн гэрч, бүтээлцэж явсан гавьяатнууд байсныг онцлон тэмдэглэж байна.

 

Ингээд үе үеийн Алдарын алдартнууддаа түүхт 70 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж, сайн бүхний дээдийг хүсэн ерөөе!

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ДАРГА,
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН, ДАРХАН АВАРГА
ХУРАНДАА Г.ӨСӨХБАЯР

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

 

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, биеийн тамирын хүмүүжлийг төлөвшүүлэх, хот, улс, тив, дэлхий, олимпийн уралдаан тэмцээн, их наадамд амжилттай оролцож Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр төрийг дуурсгах, өсвөр үе, залгамж халаа тамирчдыг сурган бэлтгэх, улсын хэмжээнд спортын тэргүүлэх байгууллага байх.

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ:

 

МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 02 дугаар сарын 02-ны тогтоолоор цэргийн явдлын яамыг түшиглэн цэргийн яам, хотын залуучуудыг хамруулан цэргийн газрын биеийн тамирчдыг нэгтгэсэн спорт байгууллага нь “Цэрэг” нийгэмлэг гэж нэрлэгдэн анх үндэслэн байгуулагдсан түүхтэй.

 

  • 1946-1956 онд Цэргийн яамны харъяа “Цэрэг” нийгэмлэг
  • 1956-1972 онд Бүх цэргийн ба Дотоодыг хамгаалах яамны БТС-ын “Алдар” нийгэмлэг.
  • 1972-1996 онд МАА-ын БТС-ын “Алдар” нийгэмлэг
  • 1996-2005 оны 06 дугаар сар хүртэл
  • ЦНДС-ийн биеийн тамирын тэнхимийн харьяа “Алдар” спорт сургалтын төв
  • Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн /311-р анги/ харьяа “Алдар” спорт сургалтын төв
  • Зэвсэгт хүчний АТМХТБ-ын /310-р анги/харьяа “Алдар” спорт сургалтын төв
  • 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс БТС-ын “Алдар” спорт хороо болон туг, тамгаа авч бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

Зэвсэгт хүчинд ажиллаж, алба хааж, спортын түүхэн замналаа эхэлсэн алдартнууд:

 

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь түүхэн 70 жилийнхээ хугацаанд олон зуун шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэснээс

 

  • Олимпийн мөнгө, хүрэл медальт шагналт байр- 13
  • Дэлхийн аварга, Ази тив, Азийн тоглолтын аварга – 34, мөнгө, хүрэл медальтан-16
  • Найрамдалт армиудын спартакиад, Дэлхийн Цэргийн аварга шалгаруулах тэмцээний медальтан – 87
  • Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар – 4
  • Монгол Улсын Ардын эмч, төрийн соёрхолт - 2
  • Монгол Улсын Ардын багш – 4
  • Монгол Улсын Гавъяат багш -7
  • Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч – 23
  • Монгол Улсын Гавъяат зүтгэлтэн – 2
  • Монгол Улсын Гавъяат тамирчин /мастер/ - 49
  • Монгол Улсын Гавъяат нисгэгч – 1
  • Монгол Улсын Гавъяат хуульч - 1
  • Монгол Улсын Гавъяат малчин, агрономч - 3
  • Монгол Улсын аж ахуйн үйлчилгээний гавъяат ажилтан – 2
  • Монгол Улсын Гавъяат эмч – 1
  • Олон Улсын Хэмжээний Мастер – 359
  •  Спортын мастер 1520 төрөн гарсан.
  • Олон улсын тэмцээний медальтан-1560
  • Монгол улсын дээд амжилтыг давхардсан тоогоор 415 орчим удаа шинэчлэн тогтоогоод байна.

 

Монгол улсад 4 жил тутамд зохиогддог “Монголын олимп” болох Монголын Бүх Ард Түмний спортын их наадам 13 удаа зохиогдоход 11 удаа тэргүүн байр, 2 удаа дэд байранд шалгарсан түүхэнд дахин давташгүй өндөр амжилт үзүүлсэн байгууллага юм.

 

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо түүхэн 70 жилийнхээ хугацаанд олон шилдэг бөхчүүдийг төрүүлэн гаргасан түүхтэй.

 

  • Монгол Улсын аварга-11
  • Монгол Улсын арслан- 13
  • Монгол Улсын гарьд-3
  • Монгол Улсын заан-17
  • Монгол Улсын харцага – 12
  • Монгол Улсын начин - 89 орчимыг төрүүлэн гаргасан.