Итали дахь улаан байшин

2016 оны 2 сарын 5

“Нинжин суутан” (Gentle Genius) гэх төслийг Италийн Альтамура хотын GG-loop урлан гүйцэтгэхдээ байрны нүүрэн талын засварыг хийхдээ 230 кв.м  талбайд эрчим хүч хэмнэх технологийг суурилуулан чимэглэлийг нь хийсэн байна. Харьцангуй энгийн биш санааг уг байшинд хэрэгжүүлсэн юм.

Зохиогчид нь хөгжмийн зохиомж шиг харж болно. Байшингууд нь партитурт нь бичигдсэн нотын тэмдэг гэж ярьж байна. Гол  ая нь хотын амин сүнс гэж тэд хэлжээ.

Хотын түүхэн төв нь нэлээд сайн зохицолтой аяалгуу бөгөөд  захын нотууд нь  системгүйгээр салан нурж байгаа нотууд ажээ. Тийм орчинд л “Нинжин суутан” гэсэн төслийг бүтээсэн байна.  Тэр нь он цагийн явцад ерөнхий аялгуунаас салан унасан нотуудыг байранд нь оруулахад чиглэгджээ.

Улаан өнгө нь “суутан” гэсэн санааг илэрхийлэх бөгөөд  байрны гадаргын  хэлбэр нь өнгийн  хамт  нүдний харцанд хөдөлгөөнийг үүсгэх увидас агуулсан байгаа аж. Сонгосон өнгө нь  дууны урт долгионыг илэрхийлэн  биед сонсголоос өмнө хүрэх аж.

Нэгэн  гэр бүлийнхний энэ байшингийн  дизайн нь уг байрны эзний  ой ухааныг  эргүүлсэн гэнэ. King Crimson – In the Court of the Crimson King гэсэн цомог нь энэ байшингийн дүрийн нэг томоохон өдөөгч болоо гэж эзэн Жакома Гарциано ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна