18 үзүүлэлтээр тогтвортой хөгжлийг дүгнэнэ

2016 оны 2 сарын 5

МҮОНТВ тодруулга буландаа УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг урилаа.

 

Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын талаар ярилцах болно.

 

-Таны хувьд энэ тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг. Ер нь урт хугацааны бодлогыг ямар учраас гаргахаар болов?

 

-Монгол улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлахаар хэлэлцэж байна. Ер нь сүүлийн 25 жилийн харахаар дөрөв, дөрвөн жилээр сонгуульд чиглэсэн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр чиглэсэн хөгжлийн үзэл баримтлал явж байна. Энэ нь хоорондын уялдаа холбоо муутай. Улс төрийн намууд гараад залгамж чанараа алддаг. Урт хугацаандаа Монгол улс эдийн засгийн боломж нөхцөл гаргах, үр дүн гаргахад дутагдалтай байна гэж ярьж байсан.

 

Ер нь бол энэ 2012 он сонгуулийн дараа улсын их хуралд суудалтай гурван бүлгийн дарга нар орсон ажлын хэсэг байгуулагдаж эхний ээлжинд хөгжил төлөвлөлтийн хуулийг батлах гээд намрын чуулганаар баталсан. Хууль баталсаны  дараа 2030 он хүртэл Монгол улс хэрхэн хөгжих талаар гурван үе шаттай авч үзээд эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталж энэ хүрээнд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг байх, мөрийн хөтөлбөр нь эдийн засгийн тооцооллын хувьд энэ хүрээнд байна гэсэн хайрцаг хийж өгч байгаа. Харин энэ хүрээнд ямар арга замаар үр дүнд хүрэх гэдгийг улс төрийн намууд шийдэх юм.

 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...