Ашиглалтын 1497 лиценз байна

2016 оны 2 сарын 5

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 31, Засаг даргаас дэмжигдээгүйн улмаас шийдвэрлээгүй 627 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1939 ширхэг, ашиглалтын 1497 ширхэг тусгай зөвшөөрөл байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 2015 оны Засгийн газрын 511 дүгээр тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна