Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2016 оны 2 сарын 5

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.02.05/ өргөн мэдүүллээ.

Дэлхий нийтэд мэдээллийн технологийн хөгжил нь бусад салбарын хөгжлөөс түрүүлэн асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед манай улсад мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Үүний улмаас улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, тогтолцоо, удирдлага алдагдсан, ихэнх байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын болон програм, техник хангамжийн ажил нэгдсэн бодлого зохицуулалтгүй, холбогдох санхүүжилт шийдэгдээгүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар сургалт, зөвлөгөө тогтмол зохион байгуулагддаггүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд байгуулага, иргэний оролцоо, эрх, үүрэг, хариуцлага тодорхойгүй зэрэг асуудал байсаар байна гэдгийг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж, Үндэсний аюулгүй байдлы үзэл баримтлал, Засгийн газрын хөтөлбөрийн холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж хэрэгжиж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад байгууллага, иргэний оролцоо, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагын асуудал тодорхой болж, мэдээлийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хэрэгжих баталгаа бүрдэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна