Обамагаар нефтийн татвар тогтоолгохгүй

2016 оны 2 сарын 6

 

Америкийн ерөнхийлөгч  АНУ-ын нефтийн компаниудын  баррель нефть бүрээс нь 10 ам.долларын татвар татах санаачлага гаргав. Гэвч Бүгд найрамдах намынхан үүнийг хийлгэхгүй гэлээ.  

 

Бүгд найрамдах намынхан Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд олонх учир  тийм татвар тогтоолгохгүй байж чадна. Ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчийн дараагийн гурав дахь хүн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан Обамагийн санаачлагыг “амьгүй төрсөн” гэж нэрлэсэн байлаа. Обамагийн санаачлага нь “эрчим хүчний нөөц баялагийн үнийг нэмэгдүүлэн чинээлэг хүмүүст том цохилт болно гэсэн байв.

 

Барак Обама нефтийн салбарт татвар нэмэн тогтоох шийдвэр гаргаснаа тайлбарсан мэдэгдлийг Цагаан ордны  сайт  нийтэлсэн байна. Ерөнхийлөгч уг татварыг таван жилээр тогтооно гэсэн байв. АНУ-ын тээврийн систем нь нефтиэс ихээхэн хамааралтай учир  бид тэр хамаарлыг буулган  альтернатив тээвэрт 50 хувийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж Обама хэлсэн байв.  Ерөнхийлөгч  цахилгаан машинууд, хурдан төмөр зам, жолоочгүй машин тээвэрт хөрөнгө оруулах хэрэгтэй гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна