Хиллари хандиваа тайлбарлаж чадсангүй

2016 оны 2 сарын 6

 

Сонгуулийн сурталчилгааны хүрээнд “Уолл-стритад тавих хяналт”  гэсэн илтгэлийнхээ үеэр Хиллари Клинтон  АНУ-ын том банкуудаас хэдэн зуун мянган долларын хөлс, урамшуулал авсан талаараа  олигтой тайлбар хийж чадсангүй.



Нью-Гэмпшир мужийн Дерри хотод тэрээр сонгогчдын өмнө телевизээр ярьжээ. CNN телевизийн хөтлөгч Андерсон Купер хөрөнгө оруулалтын банкуудаас шагналын мөнгө авсан талаар нь асуун Хиллари Клинтоныг эвгүй байдалд үлдээв.

 

Хөтлөгч: Сенатор Сандерс болон бусад хүмүүс таныг  том банкууд шагналын мөнгө өгдөг арга хэмжээнд их оролцдог гэж шүүмжилдэг агшинд анхаарал хандуулья. Жишээлбэл, та  сүүлийн хэдэн жилд  Goldman Sachs банкны зохион байгуулдаг арга хэмжээнд гурван удаа оролцсон. Танд шагнал болгон 675 мянган ам.доллар төлжээ. Та үүнийг алдаа гэж үзэх үү. Та чухал биш шийдвэр гаргасан  байж магадгүй, тийм үү?

 

Х. Клинтон: Би янз бүрийн бүлгүүдийн өмнө үг хэлдэг. Би тэдэнд бодсоноо яриад л асуудалд нь хариулж ирлээ.

 

Хөтлөгч: Тэр ярианууд чинь $675 мянгаар үнэлэгдэх байсан юм уу?

 

Х. Клинтон: За, би мэдэхгүй юм. Надад тэгж санал болгосон юм уу.

 

Хиллари Клинтоны ингэж хэлсэн нь танхимд инээд, нийтийн сүлжээнд  гайхал төрүүллээ.

 

Хиллари Клинтон 2013—2015 онуудад том банкууд, бусад орнуудын зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ 2,9 сая долларын шагналтай байсныг Intercept портал мэдээлжээ.

 

 

“Хариуцлагатай улс төрийн төлөөх төв” (Center for Responsive Politics, CRP) байгууллагын мэдээгээр 2008 оны Клинтоны сонгуулийн  кампанийн ивээн тэтгэгчдийн дунд  JP Morgan, Goldman Sachs, Citigroup, Morgan Stanley банкууд багтлаа.

 

Goldman Sachs банкны  ерөнхий захирал Ллойд Бланкфейн ба Хиллари Клинтон. Фото: Stephen Chernin / Getty Images

 

CRP байгууллагын мэдлийн OpenSecrets порталын мэдээгээр АНУ-ын тэргүүлэх банкуудын төлөөлөгчид АНУ-д түүний улс төрийн карьерын үндсэн ивээн тэтгэгчид нь болж байгаа юм.

 

 

2008 оны хямралын үеэр Америкийн олон банкуудыг  татвар төлөгчдийн мөнгөөр аварсан юм. Үүний дараа Клинтоны тус улсын санхүүгийн  хүрээнийхэнтэй холбоотой төлбөр бүхий харилцаа  сонгогчдын анхаарлыг ихээхэн татах болсон байв.

 

Улс төр судлаачид ба мэргэжилтнүүдийн яриагаар, Америкийн тэргүүлэх хоёр намын  сонгуулийн кампанийн өнөөгийн явц , сэтгэгдлүүд нь Берни Сандерс, Дональд Трамп нарын  нэр дэвшигчдийн чансааг нэмэгдүүлж байгаа ажээ. 

 

Үүний зэрэгцээ том банкуудаас өндөр  шагнал авч байгаа нь  банкны салбарт хяналт тавина гэж амласан Клинтоны өөрийн мэдэгдлийг нь  үгүйсгэсэн хэрэг боллоо.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна