Оросын сансрын нисгэгч хотуудыг үзүүлэв

2016 оны 2 сарын 6

 

Сергей Волков

Фото: Антон Белицкий / «Коммерсантъ»

 

Оросын сансрын нисгэгч Сергей Волков нэгдүгээр сарын 25-наас эхлэн өдөр бүр «ВКонтакте»  дахь өөрийн хуудсанд дэлхийн хотуудын зургуудыг  дэлхий орчмын тойрог замаас нийтлэх болов. Тэрээр 2015 оны есдүгээр сараас хойш олон улсын сансрын станцад ажиллаж байна.

 

 

Волковын бүртгэлтэй хуудсанд нийтдээ 16 гэрэл зураг одоогоор тавигдаад байна.  Тав нь Оросын хотууд (Владивосток, Воронеж, Оренбург, Саратов, Тамбов) юм. Сансрын нисгэгчийн зурагт Гизийн пирамид, Женев, Минск, Одесса зэрэг хотууд мөн Африк буужээ.

 

Тэрээр зураг авахдаа хүмүүсийн хүсэлтийг тусгахыг эрмэлздэг ч бүгдийнх нь хүсэлтийг хэрэгжүүлэх боломжгүй аж. Энэ тухайгаа “Та нарын  гуйсан хотуудын зургийг ямар нэгэн аргаар авахыг оролдоно. Гэхдээ тэр болгоныг зурагт буулгах нь  түвэгтэйг та нар ойлгоорой”  гэж бичсэн байна.

 

Sergey Volkov: January 28, 2016 at 7:49 pm

Хар тэнгисийн эрэг дэх үзэсгэлэнтэй сайхан хот  Одесса

 

Sergey Volkov: January 28, 2016 at 12:36 pm

Шөнийн Воронеж ингэж харагдана

 

Зургийн сэтгэгдлүүдэд–сансрын нисгэгчид ямар хот зургийн аппаратын дуранд  буусныг хэрхэн тодорхойлж мэддэг вэ? гэсэн асуудал  тавигджээ. Үүнд Волков ийм хариулт өгсөн байлаа.  “Бидний компьютерт “Сигма” эх орны үйлдвэрийн хөтөлбөр тавигдсан байгаа. Тэр нь хотуудын захын   газрын зураг юм. Тавбовт байсан шигээ зарим хотуудыг би очиж байсан газраараа таньдаг. Хотын зургийг та бүхэн  “Оросын хотууд” цомгоос харж болно. Би тэнд нисэхийн сургуульд сурч байсан юм.  Танил хотоо олоод мэдсэн цагт цаашид үргэлжлүүлэхэд амархан. Алдаа байдаг л даа.  Хотын нягтрал их бол түүнийг тогтооход бэрхтэй. Хэрэв байгууламж нь тойрог замын  хавтгайд оршиж байгаа бол түүнийг таниад зургийг нь авахад бидэнд 40 орчим секунд ногддог” гэж тэр өгүүлжээ.

 

Sergey Volkov: January 26, 2016 at 2:15 pm

Нэгэн гэрэл зурагт Саратов, Энгельс хоёр хот зэрэг буусан нь энэ. Мөн Ижил мөрөн харагдаж байна.
 

Sergey Volkov: January 28, 2016 at 12:52 pm

Сэтгэгдэлд “бүх белорусьчуудын тусын тулд Минскийн зургийг аваад өгөөч” гэсэн хүсэлтийг харлаа. Саяхан энэ зургийг авсан юм.  Зарим хэсэгт нь үүлтэй байснаас тааруухан харагдаж байгаа гэж тэр тайлбарлав.

 

Sergey Volkov: February 1, 2016 at 12:36 pm

Нислэгийнхээ үеэр Гизийн пирамидуудын зургийг дандаа авдаг юм. Харин та нар энд дэлхийн долоон гайхамшгийн өнөөг хүртэл хадгалагдан ирсэн Хеопсийн пирамидийн зургийг харж байна. Гурваас хамгийн том нь.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна