Иргэд рүү буудсан бичлэгийг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Иргэд рүү буудсан бичлэгийг үзүүлнэ

Увс аймгийн Өмнөговь суманд долоодугаар сарын 22-ны өдөр нутгийн иргэд Хятадын “Жей Си Си Айр” компанийн хооронд үймээн дэгдэж нэлээн шуугиан тарьсан. Энэ дуулиан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Тухайлбал Увс аймгийн Өмнөговь сумын нутгийн зөвлөл, Орлог, Намирын голыг хамгаалах хөдөлгөөнөөс БНХАУ-ын “Жей Си Си Айр” компани нь  байгаль орчинд  ноцтой хор хохирол учруулсан гэх үндэслэлээр  нөхөн төлбөр гаргуулах  нэхэмжлэл гаргаж холбогдох албаныханд хүргүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн үймээнээр иргэд рүү буудсан бичлэгийг тус хөдөлгөөнөөс олон нийтэд удахгүй үзүүлэх юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж