Дэлхийн хүнсний үнэ буурчээ

2016 оны 2 сарын 6

Фото: Lucas Jackson / Reuters

 

FAO-ын (НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага) хүнсний барааны үнийн индекс нэгдүгээр сард сүүлийн долоон жилийн дотор хамгийн доод хэмжээгээр унасан байна.

 

2016 оны нэгдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 150,4 пункт заасан нь  өмнөх жилийнхээс 16 хувиар доогуур бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Сүүн бүтээгдэхүүний үнэ гурван хувиар, үр тарианы үнийн индекс 1,7 хувиар, мах 1,1 хувиар тус тус хямдарчээ.

 

Өнгөрсөн жилийн  арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 1,9 хувиар бага байна. Хүнсний бүтээгдэхүүнээс сахарын үнэ илүүтэйгээр унажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна