Gucci хаадын бунханд үзүүлбэр хийнэ

2016 оны 2 сарын 6

Фото: Ben Pruchnie / Getty Images

Италийн Gucci загварын ордон өөрийн цуглуулгаа Лондоны Вестминстерийн их ширээтийн газар  үзүүлэхээр болов. Өмнө нь хаадын ордонд ийм үзүүлбэр явуулахыг зөвшөөрдөггүй байжээ.

Үзүүлбэр зохион байгуулах хэлэлцээр ихээхэн ээдрээтэй хийгдсэн тухай Gucci ордны бүтээлч захирал Алессандро Микелеярив. “Лондон цаг ямагт л миний санаанд байдаг. Британий соёлын өнгөрсөн ба өнөөдрийг би  биширдэг” хэмээн тэр хэлжээ.

Бараг таван зууны турш бүтээн босголт нь явж ирсэн  их ширээтийн шилтгээн 1747  хаан ширээний титэмлэх ёслолыг хийдэг, Британийн хаадыг оршуулдаг  Их Британийн нэгэн бэлгэдэл болсон юм. Хаадын гэрбүлийнхнээс гадна  түүний нутаг дэвсгэрт ИсаакНьютон, ЖеффриЧосер, Чарльз Дарвин нарыг оршуулжээ.

Италийн Gucciзагварынордонг1921 онд загвар бүтээгч ГуччоГуччи(Guccio Gucci) үүсгэн байгуулсан ба хувцас,  үнэртэн, аксессуар, нэхмэлээр дагнадаг. 2015 оны нэгдүгээр сараас хойш тус орны бүтээлч захирлаар загвар бүтээгч Алессандро Микеле ажиллаж  байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр дизайны салбарын International Designer Award шагнал авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна