Парисын “Их дуулга"-ыг шууд үзээрэй

2016 оны 2 сарын 6

Францын нийслэл Парис хотноо өнөөдөр олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ. Тэмцээний эхний өдөр нийт долоон жингийн барилдаан явагдана. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болох юм.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэй 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг,  Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар барилдана

Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөж байна.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ.

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна