Сайд Д.Эрдэнэбат Цагааннуур суманд ажиллаж байна

2016 оны 2 сарын 6

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Засгийн газар сар шинийн өмнө улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланч, улсын тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулдаг.

Өнөө жил Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас улсын тэргүүний тариаланч хамт олноор “Товхонхан” ХХК шалгарсан байна. Шагналыг нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гардуулан өглөө.

“Товонхан” компани нь байгуулагдаад 20 гаруй жил болж буй бөгөөд 30 гаруй ажиллагсадтай юм байна. Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлснээс хойш байгаль цаг уурын хүнд нөхцөлд тус компани ургац алдаагүй нь техникийн шинэчлэл хийж чадсан, мөн өөрийн орны байгаль цаг уурын онцлогт тохирсон агротехнологийг бий болгож чадсантай холбоотой аж. Энэ тухайгаа компанийн удирдлага Аж үйлдвэрийн сайдаас шагналаа гардах үеэр хуучиллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна