Монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл байхгүй гэв

2016 оны 2 сарын 6

Тайваньд өнөөдөр өглөө газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 31 иргэн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг хүргэсэн билээ.

Тайванийн арлын өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн магнитут  нь 6,4 байсан юм. Энэ үеэр Монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл байхгүй, одоогоор аврах үйл ажиллагаа үргэлжилж байна гэсэн тайлбарыг Гадаад хэргийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна