Сүлжээгээр Doom-ын шинэ трейлер цацагдлаа

2016 оны 2 сарын 6

Bethesda компани бишрэн шүтэгдсэн Doom тоглоомынхоо шинэ хэсгийн трейлерийг сүлжээнд тавьсан байна. Уг роликт гол геймплейг харуулсан байв.

Тоглоомыг бүтээгчид нь Doom 4-т  өрсөлдөгч нараа  дайснуудаа хэрхэн дарж байгаа  үзүүлэлт чухал болно гэж амласан билээ. Тоглогчид гол баатар нь мангасуудыг хэрхэн хөнөөж байгааг үзэх болно. Хоёр амтай буу, бензиний хөрөө, BFG зэрэг зэвсгүүд дахин ашиглагдана. Гол үйл явдал нь Ангарагийн сансарын станц ба тамд өрнөх юм.

Трейлергарчирэхээс өмнө америк телевиз хөтлөгч КонанО’Брайан шинэ тоглоомын хавтасны зургийг өөрийн твитерээр цацан  тараасан байв. Шинэ тоглоом ирэх тавдугаар сарын 13-нд Playstation 4, Xbox One,ПК платформууд дээр тавигдах юм.

Тоглоомын эхний ангиуд нь 1993 онд  гарч ирсэн юм. Дахин хэвлэгдсэнийг нь тооцвол  тоглоомын ерөнхий тоо нь 10 сая гаруй ширхэг болсон байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна