Эхнэрээ хоол хийж чаддаггүй гэж шүүхэд өгчээ

2016 оны 2 сарын 6

Фото: F. Waldhдusl / Arco / Globallookpress.com

Италийн баруун хэсгийн Лацио хотын иргэн эхнэрээ хоол хийдэггүй, гэр орноо  заваан байлгадаг гэж шүүхэд гомдол гаргасан байна. Эмэгтэйг өөрийн гэр бүлдээ  харгис ханддаг гэж үзэж байгаа ба 40 настай эмэгтэйг зургаан жилээр хорьж магадгүй.

Түүний 47 настай нөхөр нь хоёр жил орчим эхнэрээсээ болж хэлмэгдэж байна гэж мэдүүлсэн байлаа.  Түүнийг унтлагийн өрөөнөөс нь хөөсөн учир бохир газар амьдарч байгаа гэнэ. Мөн түүний худалдан авсан хоол хүнсийг нь эхнэр нь муутгадаг учир хаяхаас өөр аргагүй байдаг гэх мэтийн гомдолыг тэр гаргасан байв.

Гэр бүлийн хосын  ахуйн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа эхний гомдол нь энэ биш.  Хоёр жилийн өмнө Энэтхэгийн эмэгтэй нөхөр нь гэртээ ариун цэврийн өрөө  хийнэ гэж шүүх дээр амласны дараа гэртээ эргэн очсон байв. Эмэгтэйд  гудамжинд бие засах нь хэцүү  байснаас тэр гомдол гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна