Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ

2016 оны 2 сарын 6

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг зохион байгуулж байна. Өнөөдөр Монголын бөхийн өргөөнд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит, Майдар бурханы авшиг түгээх Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэв. Долоон хоногийн өмнө болсон Д.Жанчивдорж начны нэрэмжит барилдааны түрүү булаалдахаар хоёр бөх үлдэхэд хурц арслан давж байсан юм. Өнөөдрийн барилдааны их шөвөгт аймгийн хурц арслан Б.Ганхуяг, аймгийн арслан Д.Анар нар шалгарлаа.

Тавын даваа

1.    Б.Ганхуяг а.х.а (Хөвсгөл-Шинэ Идэр) – Ө.Сүхбат а.х.а (Булган – Могод)

2.    Ш.Мөнгөнбаатар а.х.а (Сүхбаатар -Онгон) – Н.Батсайхан а.а (Ховд -Мянгат)

3.    Д.Цэвэлсодном а.х.а (Өвөрхангай - Хужирт)  - П.Батмөнх а.а (Завхан - Дөрвөлжин)

4.    Б.Эрдэнэхүү а.х.а(Баянхонгор - Баянбулаг) - Б.Хашбат а.а (Завхан -Дөрвөлжин)

5.    М.Бадарч а.а(Архангай - Цэнхэр) –Ч.Эрдэнэсайхан а.з (Говь-Алтай -Дэлгэр)

6.    Д.Анар а.а (Дорнод -Дашбалбар) – Д.Тамир а.а (Булган - Бүрэнхангай)

7.    Н.Эрдэнэчулуун а.а (Дархан- Шарын гол) – Э.Ванданцэрэн а.а (Архангай-Цэнхэр)

8.    Ч.Хөхчирэнгэр а.а (Хөвсгөл -Галт) –Б.Хаш-Эрдэнэ а.а (Хөвсгөл -Бүрэнтогтох)

Зургаагийн даваа

1.    Б.Ганхуяг а.х.а–П.Батмөнх а.а

2.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Хаш-Эрдэнэ а.а

3.    Б.Эрдэнэхүү а.х.а –М.Бадарч а.а

4.    Д.Анар а.а–Н.Эрдэнэчулуун а.а

Долоогийн даваа

1.    Б.Ганхуяг а.х.а–М.Бадарч а.а

2.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–Д.Анар а.а

Наймын даваа

1.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–М.Бадарч а.а

Маргааш буюу ням гаригт Монгол бөхийн өргөөнд сумын цолтой, залуу бөхчүүдийн 512 бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

( )-д бөхчүүдийн төрсөн нутгийн нэрийг бичлээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна