Г.Отгонцэцэг М.Уранцэцэгийг ялж, түрүүллээ

2016 оны 2 сарын 6

Францын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдахаар үлдээд байсан. Тэгвэл шигшээ барилдаанд Г.Отгонцэцэг өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, "Их дуулга"-д түрүүллээ.

Энэ жинд нийт 28 бөх барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Франц, Серб, Японы бөхчүүдийг хожин финалд хүртсэн. Тэгвэл Г.Отгонцэцэг эхний тойрогт Тунисийн бөх Олфаг ялж, удаах тойрогт дэлхийн аварга Японы Ами Хондог боох мэхээр хожин улмаар Куба, Белгийн бөхчүүдийг ялсан юм. Тэрбээр шигшээ барилдаанд М.Уранцэцэгийг ялан Парисын "Их дуулга"-д анх удаа түрүүллээ.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Парисын "Их дуулга"-д гурван жил дараалан финалдахдаа хоёр мөнгө, нэг алтан медаль авчээ. Түүний хувьд өнгөрсөн жил түрүүлсэн юм.

-Г.Отгонцэцэг эхний тойрогт дэлхийн аварга Японы Ами Хондог боох мэхээр ялан улмаар цааш өрсөлдөгч бүрээ ялсаар түрүүллээ-

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна