Д.Сумъяа үзүүрлэлээ

2016 оны 2 сарын 7

Францын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Манай бөх финалд БНСУ-ын жүдоч Ким Жан-Дид ялагдлаа.

Энэ жинд нийт 29 бөх барилдсанаас дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, Их Британи, Францын бөхчүүдийг ялан хагас шигшээд үлдсэн. Тэрбээр их шөвөгт дэлхийн аварга Францын Рафаэла Силватай барилдан ялан финалд үлдсэн ч БНСУ-ын Ким Жан-Ди-д дийлдлээ. 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна