Ууц 25-50 мянгаар чанаж байна

2016 оны 2 сарын 7

Ууц чанах энэ жилийн ханш 25-50 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Үнийн хувьд ууцны хэмжээ, сүүл томтой тарган эсэх, хөлдүү гэсгэлүүнээс хамаараад хэлбэлзэж байгаа аж. Дунд зэргийн хэмжээтэй ууцыг ихэвчлэн 30-35 мянган төгрөгөөр чанаж үйлчилж байна.

Харин өвчүүг 30-60 мянган төгрөгийн хооронд үнэтэйгээр чанаж байгаа юм. Ууц чанах үйлчилгээ эрхлэгчийн зүгээс “Ууцаа сайн гэсгээх хэрэгтэй. Хөлдүү ууц чанахад хүндрэлтэй. Цаг хугацаа их орохоос гадна түүхийрэх гээд байдаг талтай” гэв.

Одоогоор ууц чанагчдын ачаалал арай бага байгаа аж. Харин өнөөдөр үдээс хойш, орой гэхэд ачаалал ихэснэ гэдгийг хэлж байна. Нэг ууцыг дунджаар хоёр цаг гаруй чанаж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна