Баяраар эмнэлгүүд ажиллана

2016 оны 2 сарын 7

Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүд баярын өдрүүдээр ажиллах тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан. Энэ хүрээнд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлэх юм. Улмаар болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллах юм байна.

Баярын өдрүүдэд эмнэлгүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна