Сайд нар орон нутагт ажиллаж байна

2016 оны 2 сарын 7

Сэтгүүлч:
Төв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар өнөөдөр орон нутагт ажиллаж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв аймагт, сайд С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар Сэлэнгэ аймагт тус бүр ажиллаж буй аж.

Сар шинийн өмнө Засгийн газар улсын сайн малчин, улсын сайн тариаланч, улсын тэргүүний фермэр, улсын тэргүүний тариаланч хамт олныг тус бүр шалгаруулж, шагналыг нь олгодог. Энэхүү шагналыг эздэд нь гардуулах үүргийг сайд нар хүлээжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр Төв аймгаас  улсын сайн малчнаар Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр нар шалгарсан юм.

Сэлэнгэ аймгаас улсын тэргүүний тариаланч хамт олноор Цагааннуур сумын “Товхонхан” ХХК, Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК,  Түшиг сумын “Бооцын тариа” ХХК тус бүр шалгарсан юм.

Улсын тэргүүний тариаланчаар Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа шалгарсан юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна