Архангайн Б.Зоригтбаатар түрүүлэв

2016 оны 2 сарын 8

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өчигдөр Монголын бөхийн өргөөнд сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар үргэлжиллээ. 320 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Б.Зоригтбаатар 9 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан О.Наранбаатар 8 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн харьяат, сумын заан Ч.Чойжилсүрэн шалгарав.

Зургаагийн даваа

1.О.Наранбаатар с.з (ИМХ) - М.Улаанхүү с.з (Увс)

2.Б.Зоригтбаатар с.з (Архангай) -Га.Бат-Эрдэнэ с.з (Хөвсгөл)

3.Ч.Чойжилсүрэн с.з (Төв) -Б.Бямбадорж с.з (ИМХ)

4.Н.Даваадорж с.з (ИМХ) -Э.Сумъяабат с.з (Булган)

5.Г.Бадрах с.з (ХЦ -0164) -Б.Чинбат с.з (Архангай)

Долоогийн даваа

1.О.Наранбаатар с.з - гоц мөргөв

2..Б.Зоригтбаатар с.з  -Э.Сумъяабат с.з

3.Ч.Чойжилсүрэн с.з  -Г.Бадрах с.з

Наймын даваа

1.О.Наранбаатар с.з - Ч.Чойжилсүрэн с.з

2. Б.Зоригтбаатар с.з  -гоц мөргөв

Есийн даваа

1.О.Наранбаатар с.з -Б.Зоригтбаатар с.з

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна