Хятадын валютын нөөц $99,5 тэрбумаар дундарчээ

2016 оны 2 сарын 8

Хятадын Ардын банкны валютын нөөцийн хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сард $99,5 тэрбум доллараар буурсан тухай RNS агентлаг дамжуулжээ.

Хятадын валютын нөөц нь $3,33 их наядаас $3,23 их наяд хүртэл буурсан байна. Харин эдийн засагчид  түүний хэмжээг $3,21 их наяд болсон гэж үздэг.

Өмнө гарч байсан мэдээнүүдээс Хятадын алт, валютын нөөц нь 1992 оноос хойш анх удаагаа унасан нь өнгөрсөн оны дүнгээр тодорхой харагдсан юм.

Зөвхөн арванхоёрдугаар сард үзүүлэлт $107,9 тэрбумаар, өнгөрсөн оны дүнгээр $512,66 тэрбум доллараар багассан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна