Дэлхийн хамгийн үнэтэй компани

2016 оны 2 сарын 8

Зургийг: TechCrunch

Google үйлдлийн бүтцээ  өөрчилсний дараах хэд хоног Alphabet корпорацид ашигтай байлаа. Амжилттай тайлан нь АНУ-ын компанийн хувьцааны үнийг өсгөв. Ингээд корпораци өмнө нь 2010 оноос хойш хамгийн баян гэгдэж байсан Apple компанийг гүйцэн түрүүлж чадлаа.

Alphabet-ийн тайлангаас харвал, 2015 оны сүүлийн улиралд түүний цэвэр ашиг нь $4,92 тэрбум доллар буюу нэг хувьцаа нь үнээ 5,4 хувиар нэмэгдүүлэн өмнөх жилийн үзүүлэлт дээрээ $7,06 доллар нэмжээ. Нийт орлого нь 17,8 хувиар нэмэгдэн 21,33 тэрбум долларт хүрчээ.

Thomson Reuters I/B/E/S компанийн асуулгад хамрагдсан шинжээчид түүний хувьцааны үнэ нь 8,1 доллараар нэмэгдэн 20,77 тэрбумын орлоготой байна гэж үнэлсэн байжээ. Сүүлийн үзүүлэлт нь нэг хувьцааны үнээс нь үнэн хэрэгтээ  $8,67 доллараар илүү гарчээ.

2015 оны бүтэн жилд Alphabet орлогоо $74,9 тэрбум хүргэсэн нь  өмнөх жилийнхээс нь 14%-иар  илүү байв. Жилийн цэвэр ашиг нь 15 хувиар нэмэгдэн 16,3 тэрбум долларт хүрчээ.

Компанийн санхүүгийн үзүүлэлт нэмэгдсэн тайлангийн дараа хувьцаа нь есөн хувиар нэмэгдэн  зах зээлийн хөрөнгөжилт нь Apple-ийн 538 тэрбумаас даван 568 тэрбум доллар болсон байна. Apple 2010 оноос хойш дэлхийн хамгийн үнэтэй компани байсан юм. Тэр үед компани нь  Microsoft-ийг ардаа орхисон юм. Microsoft нь өөрийн ээлжид хамгийн үнэтэй гэгдэж байсан  IBM компанийг хориод жилээр ардаа орхисон байв.

Apple компанийн хувьцааны динамик 2015 онд ингэж харагдаж иржээ:

 

Тэр үеийн Alphabet –ийн үнэт цаасны хөдөлгөөн ийм байлаа:

 

Аваргуудын биржийн тулааны үр дүн ингэж гарлаа:

Сануулахад, 2015 оны наймдугаар сарын эхээр  Google компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Ларри Пейж компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар мэдэгдсэн байв. Түүний үр дүнд Alphabet inc. нь Google inc.-ийг бүрэн солин гарч ирсэн ба Alphabet-ийн хувьцаа нь бүрэн эрхийг хадгалан автоматаар солигдсон юм. Google нь Alphabet-ийн охин компанийн байранд очсон байлаа.

Ларри Пейж өөрөө Alphabet-ийн ерөнхий захирал болж, харин Сергей Брин нь шинэ холдингийн компанийн ерөнхийлөгч болсон юм. Google компанийн ерөнхий захирал нь  Chrome ба Android зэрэг бүтээгдэхүүний хөгжлийг олон жилээр хариуцсан Сундар Пичаи болжээ.

Alphabet-д өмнө нь Google-ийнх байсан компаниуд орсон байлаа. Одоо Alphabet-ийн цусан дахь сахарын хэмжээг тогтоох контактын линз, интернэтийн хангамжийн агаарын бөмбөлөг зэрэг шинэ төслийг хариуцаж байгаа Other Bets гэх бүтцийнх нь санхүүгийн үзүүлэлтийг хөрөнгө оруулагч нар ихээхэн анхаарч байгаа.

Өнгөрсөн онд Other Bets салбарынх нь үйлдлийн нийт өртөг $3,57 тэрбум доллар болсон ба харин дөрөвдүгээр улиралд тэр нь 1,2 тэрбум болсон байна.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна